
АрдКойн нь Ард Санхүүгийн Нэгдэл ХК (Ард Холдингс) болон түүний охин компаниудын үйл ажиллагаанд ашиглагдах урамшууллын оноо юм. Энэхүү урамшууллын оноо нь хөрөнгө оруулагчдад Ард Холдингс болон түүний хэрэгжүүлэх дижитал банкны бүхий л төсөлд хөрөнгө оруулах боломжийг нээж өгнө.
ERC20-д суурилсан
2019 оны 1 сард ERC20 ухаалаг гэрээний платформ дээр хийгдсэн. Төслийн гүйцэтгэл дээр ICT Group болон Grape City Mongolia нар хамтран ажилласан юм.
Лоялти хөтөлбөр
АрдКойн нь Ард Холдингсын компаниудаас худалдан авалт хийх бүрт урамшууллын оноо болж орно.
Ард Санхүүгийн Нэгдэл (Ард) нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ардын Тэтгэврийн Данс, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.
ХасБанкны дэргэд EIT хөрөнгө оруулалтын санг
байгуулав.
Монголын хамгийн анхны хувийн тэтгэврийн сан болох МТНД-г
үүсгэн байгуулав.
EIT стратеги болон нэрээ өөрчлөн Ард Санхүүгийн Нэгдэл болов.
Ард Даатгал болон Ард Кредит БСББ-д хөрөнгө оруулалт хийв.
Хөрөнгө Оруулагч Үндэстэн хөдөлгөөнийг эхлүүлэв.
Монгол Шуудан ХК-ийн хувьчлалд оролцов.
Монголын Хөрөнгийн Бирж дээр Ард Даатгал нээлттэй хувьцаат компани болов
Дижитал банкны эхний хувилбарыг танилцуулав.
Монголын Хөрөнгийн Бирж дээр Ард Кредит нээлттэй хувьцаат компани болов.
АрдКойн Trade.mn дээр бүртгэгдэв
- АрдКойн эзэмшигчдийн тоо 200,000 хүрэв. Өөрийн төрөлх бирж болох Dax.mn-г амжилттай нээв.
- АНУ-д үүсгэн байгуулагдсан, дэлхийн шилдэг биржүүдийн нэг Bittrex Global дээр бүртгэгдэв.
- Олон улсын шилдэг төвлөрсөн бус бирж Uniswap-д бүртгэгдэв.
- Дотоодийн Idax бирж дээр мөн бүртгэгдэв.
- АрдКойны гүйлгээ Blockchain дээр 10,000 хүрлээ.
- АрдКойноо зах зээлийн ханшаас өндөр дүнгээр тооцуулан, ирээдүйд өгөөж хүртэх Форвард Хэлцэл бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр танилцуулав.
- Зах зээл дээр эргэлдэх АрдКойны хэмжээг багасгаж, хэрэглэгчдийн гар дээрх койны үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор 258,308,000 ширхэг АрдКойны шатаалт хийв.
- Ard.art болон Metaforce-той хамтран ажиллаж эхэллээ.
2017
2018
2019.03
2019.06
2019.08
2019.09
2019.10
2019.12
2020.02
2020.12
2021.01
2021
2022.03
"Ард Холдингс"-ын байр 2 дугаар давхар, Ерөнхий сайд Амарын гудамж, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
W3W: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
+976 77078080, +976 77078282, +976 77003322